Сирийн Африн хоттой хиллэх Туркийн хотод долоон хүн амиа алдаж, 113 хүн шархадсан талаар тус улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгджээ. Тус бүс нутагт цэргийн ажиллагаа явагдаж байгаа аж.
Түүнчлэн өчигдөр Хатай мужид пуужингийн цохилтоор Туркийн хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, таван хүн шархадсан талаар “Anadolu” агентлаг мэдээлжээ.
Туркийн Агаарын цэргийн хүчин Сири дэх курдүүдийн эсрэг “Чидун жимсний модны мөчир” гэх ажиллагаа явуулж байгаа юм. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийн мэдэгдсэнээр Сирийн Африн хотод хуурай замын цэргийн ажиллагаа ч явагдаж байгаа аж. Турк улс Сирийн хойд хэсэгт аюулгүй байдлын бүсийг бий болгохоор ийнхүү цэргийн ажиллагаа явуулж байгаа гэх. Шаардлагатай дипломат хэлэлцээрийг хийж, ажиллагааг энгийн иргэдэд хохиролгүй явуулж, террористуудыг устгана гэж Туркийн тал мэдэгдэж байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )