Оманд эмэгтэй хүн машин барих эрхтэй болно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

  Оман улсад удахгүй эмэгтэйчүүдэд такси болон их ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл барих зөвшөөрөл өгөх гэнэ. “Gulf News”-д мэдээлснээр, Оманы Засгийн газар эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнтэй адил тэгш эрхтэй байхад анхаарал хандуулж байгаа аж. Эмэгтэй хүн бизнес эрхлэх, өмнө нь эрэгтэй хүн л ажилладаг байсан бусад салбарт ажиллах зэрэг боломжтой болох юм байна. Эмэгтэйчүүдийн барих таксиг ягаан болон цэнхэр өнгөөр будах гэнэ.

Баруун Азийн Оман улс нь Саудын Араб, Йементэй хиллэдэг, 4.6 сая хүн амтай юм. Оманд ихэвчлэн араб үндэстэн амьдардаг. Саудын Арабт мөн эмэгтэй хүн машин барих эрхгүй байсан билээ. Тус улсад 2018 оны зургадугаар сараас эмэгтэй хүнд мотоцикл болон ачааны машин барих эрхийг эзэн хааны тушаалаар олгох юм. Оман, Саудын Араб зэрэг улсад эмэгтэй хүн машин баривал баривчилж, торгох зэргээр арга хэмжээ авдаг байв.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top