Израилиас явсан цагаачдад 3.5 мянган ам.доллар өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

  Израиль улсад африк гаралтай цагаач иргэдийг албадан гаргах ажиллагаа эхэлжээ. Энэ нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгараад байгаа аж. Түүнчлэн африкчууд болон Германы бөөнөөр нь хорих лагерьт зовж зүдэрсэн израиль иргэд төр засгийнхаа энэхүү ажиллагааны эсрэг байна.

Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдэж байгаагаар Судан болон Эритрей улсаас ирсэн цагаачдыг нутаг буцаах боломжгүй байгаа аж. Иймээс хоёр сарын дотор сайн дураараа Израилиас явахыг сануулжээ. Цагаачдыг хүлээж авна гэсэн гуравдагч улс болох Руандад очихыг тэдэнд уриалж байгаа аж.

Эхнэр, хүүхэдгүй эрчүүдэд Израилийн Засгийн газраас захидал илгээж байгаа гэнэ. Захидалд тус улсаас явбал 3.5 мянган ам.доллар олгоно гэж өгүүлжээ. Шаардлагыг хүлээж авахгүй бол албадан гаргах, цаашлаад хорьж цагдах арга хэмжээ авах юм байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top