Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачдыг сонгож авах үндэсний төв байгуулжээ. Түүнчлэн Америкийн виз авахыг хүсэгчид уг төвөөр дамжих аж. Үүнийг улс орныхоо хилийн болон дотоодын аюулгүй байдлыг бодолцож гаргасан шийдвэр гэж Цагаан ордоны хэвлэлийн албанаас тайлбарлажээ.
АНУ-ын засаг захиргаа үндэсний болон хилийн аюулгүй байдалд нь юу заналхийлж байгааг тогтоож, гүйцэтгэх засаглалын яамдуудтайгаа төвлөрөн ажиллахыг чухалчилж байгаа аж.
Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Засгийн газрынхаа ажлыг тогтолцоогүй явагдаж байна гэж шүүмжилжээ. Түүнчлэн Доналд Трамп Америкийн цагаачлалын тухай хуулийг дэлхийн хамгийн тэнэг хууль гэж хэлж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Зов ш дээ