ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ксения Собчак Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөгөө түүнд хэрэггүйг хэлжээ. “TMZ” сайтад мэдээлснээр Собчак “Надад Трампын зөвлөгөө хэрэггүй. Би өөрөө түүнд зөвлөгөө өгнө” гэсэн байна. Тэрбээр мөн хэвлэл мэдээллийнхэнд хандан өөрийг нь Америкийн алдартай бүсгүй, “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Пэрис Хилтонтой харьцуулахгүй байхыг хүсчээ. “Би ОХУ-д 10 гаруй жил улс төрийн сэтгүүлч хийж байна. Яагаад намайг Пэристэй харьцуулах болсныг гайхаж байна л даа” гэж Ксения Собчак ярьжээ.
Ксения өмнө нь “НАТО-гийн зүгээс Оросыг заналхийлсэн зүйл байхгүй” гэсэн билээ. Тэрбээр мөн АНУ руу явж, Америктай эвлэрэхийг хүссэн хүмүүс Орост байгааг харуулахыг хүсч буйгаа хэлсэн. Тэгвэл одоо АНУ-ын зөвлөгөө түүнд хэрэггүй гэж ярьж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Bogsoo chirsen gichii mini yugaa hiij Amerik yavj baigaa yum. Amerik chamd hezee ch sain saihniig zaahgui..Augaa Oros orondoo elegtei baij uz