Тайваньд уржигдар 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 250 гаруй хүн гэмтэж бэртэж, дөрвөн хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Дахиад газар хөдлөлт болж магадгүй байгаа учир оршин суугчдыг түр хоргодох байранд оруулсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тайпей болон Хуалин хотод цахилгаан эрчим хүч тасалджээ. Зам гүүрийг хаагаад байгаа аж.
Тэгвэл газар хөдлөлтийн голомтод дөрвөн монгол иргэн байгаа аж. Энэ талаар Тайваньд байгаа нэгэн монгол иргэн мэдээлжээ. Тэрбээр түр хоргодох байранд хоноод Тайпей хотод ирээд байгаагаа “Твиттер”-тээ бичсэн байна. Харин газар хөдлөлтийн голомтод байгаа дөрвөн монгол иргэн түр хоргодох байранд байгаа аж.
Газар хөдлөлт Хуалин хотын хэд хэдэн барилгыг сүйдэлжээ. Тэр дундаа томоохон зочид буудал болох “Marshal Hotel” эвдэрч сүйдсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )