“Шүхэрт хувьсгалчид”-ыг суллажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

  Хонконгт 2014 онд олон сар үргэлжилсэн “Шүхэрт хувьсгал” гэх жагсаалыг толгойлогчдыг баривчилсан билээ. Оюутнууд нэгдэж Бээжингийн эсрэг тэмцсэн энэхүү жагсаалыг удирдсан залууст 6-8 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл “Шүхэрт хувьсгал”-ын удирдагч Жошуа Вон, Натан Лау, Алекс Чоу нарт оноосон ялыг өнөөдөр хэрэгсэхгүй болгожээ. Залуус “Шударга ёс яллаа. “Шүхэрт хувьсгалчид” буруугүй” гэж “ВВС” агентлагт ярьсан байна.

Оюутнууд Хонконгийг Бээжин шууд удирдахыг болиулж, бие даасан сонгууль явуулахыг шаардсан билээ. Шүүх тэднийг эрх баригчдынхаа шахалтаар баривчлан хорьсон гэх мэдээлэл гарсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top