ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийн цохилтууд бол гэмт хэрэг. Тэд Сирийг аврах биш сүйтгэж байна” гэсэн байна. Тус эвсэл олон улсын терроризмтой дайн зарладаг ч хийж байгаа тэмцлийг нь олж харахгүй байна гэж НҮБ-ын хэд хэдэн төлөөлөгч хэлжээ. ОХУ олон улсад хандан АНУ терроризмтой тэмцэж байгаа юм биш, Сирийн Засгийн газрын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг анхааралдаа авахыг уриалсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Өмнө нь олон улсын цэргийн эвсэл "ОХУ-ын цэргийнхэн Сирийн Засгийн газрын хүчинд цохилт өгсөн" гэж мэдээлсэн талаар Пентагоны албан ёсны төлөөлөгч Дана Уайт мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнөө өглөө ОХУ АНУ-ыг Сирийн Засгийн газрын хүчний эсрэг цохилт хийсэн гэж буруутгажээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 10 )
Хөөрхий монголчууд минь оросын тархи угаалтад ямар их автаав дээ
Amerikiin uildel libia, syria. Irag geed haana emegteichuud huuhed hugshid uhej bna tend l gar ni tsusand budaatai yavj bna. Jinhene terrorist uls.
Hun torolhtnii zanalt daisan 1 rt zevuun Amerik shuu dee
ХЭ ХЭ ПУТИНЫ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ГҮРЖ, УКРАЙН, СИРИ ГЭЭД ОЛОН УЛСАД БАС Л ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БАЙНА, ҮР ДҮНД НЬ ОЛОН МЯНГАН ЭНГИЙН ХҮН ҮХЭЖ ЗОВЖ БАЙНА
Тэгээд юугаа хүлээсэн юм бэ өмхий янкуудыг газрын хөрснөөс арчаад өгөө ах нараа
дайн дажин аллага хядлага төрийн эргэлт гарч байвал америкийн олигархуудад хэдэн тэрбумаар доллар цутгаж баЙдаг тул дэлхийд энх тайван тогтоох ямар ч сонирхол байхгүй тэдэнд