Оросын тамирчдын давж заалдах өргөдлийг хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

Спортын арбитрын шүүх (CAS) Оросын 47 тамирчны давж заалдах өргөдөлд татгалзсан хариу өгчээ. Тэр дундаа дасгалжуулагч нарыг нь Пёнчаны олимпт оролцох эрхгүй гэж үзсэн байна. Энэ талаар Спортын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб мэдэгджээ. Шорт трекийн төрлөөр Орост олимпийн анхны алтан медалийг авчирсан Виктор Ан, биатлоны тамирчин Антон Шипулин, цаначин Сергей Устюгов тэргүүтэй хойд хөршийн шилдэг тамирчид ийнхүү өнөө орой эхлэх Өвлийн олимпийн XXIII наадамд оролцож чадахгүй боллоо.

http://www.amic.ru/images/news/news/406958_size2.jpg

Спортын арбитрын шүүх Олон улсын олимпийн хороог Оросын тамирчдын эсрэг ямар нэгэн шударга бус зүйл хийгээгүй гэж үзсэн байна.

Оросын тамирчид хориотой эм тариа хэрэглэсэн учир “Пёнчан-2018”-д оролцуулахгүй байх шийдвэрийг ОУОХ гаргасан юм. ОУОХ саяхан хориотой эм тариа хэрэглэсэн тамирчдыг хасч, тэнцсэнийг нь оролцуулна гэсэн шийдвэр гаргасан ч Оросын нэрийн өмнөөс бус Пёнчаны олимпт оролцож байгаа тамирчид гэсэн статустайгаар оролцох ёстой гэсэн билээ. Хойд хөршийн тамирчид төрийнхөө далбааг бус Олон улсын олимпийн хорооны тугийг барьж алхах юм. Оросын төрийн дуулал ч эгшиглэхгүй. Тамирчдыг нь маш хатуу дэглэм дор оролцуулж, медаль авсан ч олимпийн медалийн тоонд бүртгэхгүй. Түүнчлэн ОУОХ Оросын Олимпийн хороог 15 сая ам.доллароор торгосон байна. Олон улсын олимпийн хорооны дээрх шийдвэрүүд нь урьд хожид байгаагүй зүйл болсон юм. Бусад улсын олимпийн хороо болон тамирчид үүнийг дэлхийн спортын түүхэнд хар үйл явдал боллоо гэж буй.

https://pic.news.mail.ru/prev670x400/pic/9e/a4/image32501116_c1a89413e98854307aa25652dfbf26e8.jpg

ОХУ ийнхүү Пёнчаны олимпоос гадуурхагдсаныг тус улсын Ерөнхийлөгч Путин “Энэ бол АНУ-ын шахалт. Бид хэзээ ч өөр улсын төрийн далбаан дор алхахгүй. ОХУ хариу арга хэмжээ авч чадна. АНУ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлөхийг оролдож байна” гэсэн юм.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.102) 2018 оны 02 сарын 09

америкууд дэлхийд ноёрхолоо алдаад өнөө хүртэл шокноосоо гарч чадахгүй элдэв бусармаг арга хэрэглээд дэлхийн олон түмнийг хөлдөө чирэх нь дээ.асуудлыг зохицуулах биш харин ч хурцатгаж тогтворгүй байдал бий болгож байна.хүн төрөлхтний ариун нандин болгонд улстөр оруулж бүхнийг өөрийн зоргоор шийдэх гэж муйхарлаж сууна даа.нэг хүчний эсрэг өөр нэг хүч дандаа олдоно.жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачих вий тэнэг америкууд

0  |  0
Арай(66.181.161.20) 2018 оны 02 сарын 09

Оросгүйгээр олимп боллоо доо.

0  |  0
xxx(77.189.66.160) 2018 оны 02 сарын 09

dain hiivel chi ööröö bas duusna teneg

0  |  0
Зочин(202.179.31.93) 2018 оны 02 сарын 09

Түрэмгий балиар аулмастай оросыг зөв

0  |  0
пөөх(202.9.41.185) 2018 оны 02 сарын 09

арайчдээ

0  |  0
Zochid(66.181.161.26) 2018 оны 02 сарын 09

Ene bol mas zavaan Olimp. Dainaar togsoh boltugai..zevuun Amerik luu Oros Hyatad hoid Solongos Iran zereg ornuud negen zereg tomoin puuzin harvan gazriin horsnoos archih heregtei 9

0  |  0
Top