Оросын зорчигч тээврийн “Ан-148” онгоц өчигдөр Москва орчимд осолдсон байна. Нислэгийн багийнхнаас ямар нэгэн осол аюулын дохио ирүүлээгүй аж. Саратовын агаарын тээврийн компанийн онгоцонд 65 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан гэнэ. Онгоц Домодедовогоос Орск руу хөөрөөд хэдэн минутын дараа холбоо тасарчээ. “Ан-148”-д зорчиж явсан 71 хүн бүгд амиа алдсан байна. Ослын газраас онгоцны хар хайрцгийг илрүүлээд байгаа аж. Гэхдээ ослын шалтгааныг эцсийн байдлаар тогтоогоогүй байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байжээ. Түүнчлэн “Ан-148”-д гадаадын хоёр иргэн байсан гэнэ. Швейцарь болон Азербайжаны иргэд амиа алджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх үүрэг өгсөн байна. Тэрбээр тусгай комисс гарган ажиллуулахыг Засгийн газартаа даалгажээ. Путин ослоор нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
“Ан-148” онгоцны осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр онгоцонд явсан зорчигчдын хоёрынх нь л цогцсыг олсон байна. Онгоц олон хэсэг болон хуваагдсан учир эрж хайх ажиллагаа амаргүй байгаа талаар хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийг танихын тулд генетикийн шинжилгээ хийх шаардлагатай байгаа талаар ОХУ-ын Зам тээврийн яамнаас мэдэгдсэн байна. “Ан-148”-ын нисгэгчид нь туршлагатай хүмүүс байжээ.
О.Чанцаа
Оросын зорчигч тээврийн “Ан-148” онгоц өчигдөр Москва орчимд осолдсон байна. Нислэгийн багийнхнаас ямар нэгэн осол аюулын дохио ирүүлээгүй аж. Саратовын агаарын тээврийн компанийн онгоцонд 65 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан гэнэ. Онгоц Домодедовогоос Орск руу хөөрөөд хэдэн минутын дараа холбоо тасарчээ. “Ан-148”-д явсан 71 хүн бүгд амиа алдсан байна. Ослын газраас хар хайрцгийг нь илрүүлээд байгаа аж. Гэхдээ ослын шалтгааныг эцсийн байдлаар тогтоогоогүй байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байжээ. Түүнчлэн “Ан-148”-д гадаадын хоёр иргэн байсан гэнэ. Швейцарь болон Азербайжаны иргэд амиа алджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх үүрэг өгсөн байна. Тэрбээр тусгай комисс гарган ажиллуулахыг Засгийн газартаа даалгажээ. Путин ослоор нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
“Ан-148” онгоцны осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр онгоцонд явсан зорчигдын хоёрынх нь л цогцсыг олсон байна. Онгоц олон хэсэг болон хуваагдсан учир эрж хайх ажиллагаа амаргүй байгаа талаар хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийг танихын тулд генетикийн шинжилгээ хийх шаардлагатай байгаа талаар ОХУ-ын Зам тээврийн яамнаас мэдэгдсэн байна. “Ан-148”-ын нисгэгчид нь туршлагатай хүмүүс байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )