Энэ сарын эхэн үеийг Сирийн дайны хамгийн цус урсгасан үеүдийн нэг байсан гэж НҮБ мэдээлж байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт Сирид агаарын цохилтоор нас барсан болон шархадсан энгийн иргэдийн тоо 1000 давжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдэгдсэнээр Сирид бараг долоон жил үргэлжилж байгаа мөргөлдөөн зогсох шинжгүй байна.
НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш сөргөлдөгч талуудад хандан хүчирхийллээ нэн даруй зогсоож, яриа хэлэлцээр гэхгүйгээр эвлэрэхийг уриалжээ. Мөн Сирийн хилийн гадна болж байгаа үйл явдлыг НҮБ анхааралдаа авсан байна. Сирийн иргэдийг тарчлааж байгаа энэ дайныг зогсоохгүй бол байдал маш хүндэрч байгааг НҮБ-ын тэргүүн учирлажээ. Сирид сүүлийн үед сөргөлдөөнгүй болгосон бүсэд ч буудалцаан гарах болсон билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Оросууд Сирээс савраа татчихвал энэ улс тайван болно доо
Исламын улс нь дарагдсан чинь, ардчилагч гээд ЗГ үгүй хийх гэсэн галзуучууд нь гараад ирсэн шд. Хэн санхүүжүүлж байгаа нь ойлгомжтой л дооо......
yankuud enkh taivniig husehgui bn shuu de. laliinhniig diildeed ireheer tuslad ehleh yum, terrorismiig demjeed bn u uchriig n olohoo blaa