Рэкс Тиллерсон Сирийн сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон өнөөдөр Сирийн сөрөг хүчний төлөөлөгч нартай Йорданы нийслэл Амманд уулзах гэж байна. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийхээс гадна Йорданы хаан болон Гадаад хэргийн сайдтай нь уулзах аж.

Рэкс Тиллерсон энэ сарын 11-16-нд Йордан, Турк, Ливан, Египет болон Кувейтээр явах юм. АНУ саяхан Сирийн сөргөлдөөнд Оросыг буруутгаж, олон зуун энгийн иргэний аминд хүрлээ гэсэн бол ОХУ хариуд нь АНУ-ыг Сирийн Засгийн газрын хүчин рүү цохилт хийсэн гэж буруутгасан билээ. Харин НҮБ Сирийн дайныг нэн даруй зогсоох шийдэл олохыг олон улсад хандан уриалсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top