А.Пионтковский: В.Путиныг Каддафи, Мубарак нар шиг онцгүй тавилан хүлээж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Владимир Путин, Гитлер нарын ижил тал болон яагаад В.Путинийг Каддафи, Мубарак нарын хувь заяа хүлээж байгаа талаар ОХУ-ын улстөрч, тоймч, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Андрей Пионтковский илэн далангүй ярьжээ. Ингээд түүнийг яриаг хүргэе.

-Андрей Андреевич, Орост нэг хүнийг тахин шүтэх үзэл эргэн ирж байгаа юм биш биз?
-Путинийг тахин шүтэх үзлийг хүчээр тулгаж байна гэж би боддог.
-Та фашизмын 14 шинж тэмдгийг бичсэн байсан. Эдгээр шинж тэмдгүүдийн аль нь Орост байна вэ?
-Бүгд Орост илрэн гарч байгаа. Крымийг Орост нэгтгэх ёслолын үеэр Путиний хэлсэн үгийг жинхэнэ фашизм гэж үзэж байгаа. Ганц би ч биш, маш олон ажиглагч энэ үгийг Судетийг эрхэндээ оруулсны дараа Адольф Гитлерийн хэлсэн үгтэй бараг 100 хувь ижил байна гэж дүгнэсэн. Путин “Оросууд бид салж хагацсан ард түмэн” гэж хэлсэн шүү дээ. Гитлер яг ийм үг хэлээд булаан эзлэх дайнд мордсон. Мөн “Оросын язгуурын газар нутгийг хураан авах”, “Үндэсний үзэлт урвагчид” гэж ярьж байсан нь яг л фашист хүн шиг сонсогдож байгаа юм. Путин дэлхийн аль ч өнцөгт хамаагүй амьдарч байгаа орос хүмүүс, орос хэлтэн иргэдийг хамгаалахыг уриалсан нь ч фашизм. Оросын иргэд гэж хэлээгүй орос хэлтэн хүмүүсийг гэж хэлсэн. Путиний сэтгэл зүй, үзэл бодол, үйл хэргийг дүгнэхдээ маш тооцоотой, тайван хүйтэн хүн гэдэг нь алдаатай бодол. Үнэндээ энэ хүн бол маш өсөрхөг, шуналтай этгээд. Путин Барууны ертөнц, Гүрж, Украиныг үзэн яддаг. Та нар түүний зургийг нь л хар л даа, ийм хүн аюултай, яагаад гэвэл ямар ч галзуу юм хийж чадна.

-Путин цөмийн дайн хийнэ шүү гэж Барууныг айлган сүрдүүлнэ гэж та бичиж байсан. Түүнд цөмийн зэвсэг хэрэглэх зориг байгаа гэж бодож байна уу?
-Одоо Украинд зөвхөн Украины хувь заяа биш дэлхий нийтийн хувь заяа шийдэгдэж байна. Хэрэв энэ дайнд Путин ялалт байгуулж, Украиныг Европоос салган, эдийн засгийг нь нурааж, газар нутгийг нь хэдэн хэсэг болгон тасалж чадах юм бол тэр Барууны орнуудыг сул дорой гэж бодоод өөртөө итгэлтэй болж, Балтийн орнууд руу өнгөлзөх болно. Орос хэлт иргэдтэй Нарва хотод очоод Орост нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж дайрна шүү дээ. НАТО-гийн гишүүн орны хувьд Эстон НАТО-гоос тусламж эрэх нь ойлгомжтой. Оросын арми НАТО-гоос хүчин чадлаар хамаагүй дутуу ч Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдэх болно. Тэр сэтгэл зүйн дайнд Барууныг ялна, барууныхан айна гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн жил гэхэд л тэр дэлхийн хамгийн нэр хүндтэй улстөрчийн жагсаалтын дээгүүрт бичигдэж байлаа шүү дээ.
-Путин хэнээс ч ичихгүй, тэр Барууны түншүүдээ ч басамжилдаг. Аргагүй шүү дээ, Европын улсуудын хуучин ерөнхий сайд, канцлерууд түүний шатахуун түгээгүүрийн газарт ажиллаж байна. Германы канцлер асан Герхард Шредер гэхэд л Оросын "Северный поток" байгалийн хийн консорциумын ТУЗ-ын даргын ажлыг хоёр сая еврогоор хийж байна. Энэ мөнгө Шредерт их ч Путинд бол халаасны л мөнгө. Путин “цөмийн шатар” биш “цөмийн покер” тоглож байна. Энд жирийн нэг хөзрийн луйвар биш дэлхий дахинд аюултай сэтгэл зүйн тоглолт болж, Путин бооцоогоо байнга нэмсээр л байна.

-Путин Украиныг хэзээ нэгэн цагт зүгээр орхих болов уу?
-Түүний ирээдүй Украинаас шалтгаалж байгаа болохоор хэзээ ч тайван орхихгүй. Хэрэв Украиныг орхих юм бол түүнийг, дайныг эсэргүүцэгчид дээр нэмэгдээд дайнд оролцогчид үзэн ядаад эхэлнэ. Путин улс төрийн хүнд байдалд ороод байгаа. Украин ч үүнийг ойлгож, шинэ сөргөлдөөнд бэлтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Оросын боол болно гэсэн үг. Путиний хувьд Украин бол үхэх сэхэхээ үзэх талбар юм.

-Тэгвэл та Путин 2018 онд дахин Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байгаа гэсэн үг үү?
-Үгүй, хэрэв Барууны орнууд улс төр, эдийн засгийн бүх хүч чадлаа ашиглан Оросын эсрэг тэмцвэл Путин Ерөнхийлөгчийн суудлаа алдаж болно. Баруунаас одоогийн байдлаар маш зөөлөн хориг арга хэмжээ аваад байгаа ч Оросын нийгэмд эдийн засаг төдийгүй улс төрийн нилээд нөлөө үзүүлсэн. Оросын Засгийн газрын дээд хэсэгт олон тооны баячуул, тэрбумтнууд бий. Тэд маш их хөрөнгө мөнгөний хохирол хүлээж байгаа. Тэд “Яагаад бид ганцхан хүний амбицаас болж, эд хөрөнгөөр хохирох ёстой юм бэ” гэж асуух цаг ирж болно.

-Гэхдээ Путин өөрөө явахгүй шүү дээ.
-Мэдээж сайн дураар явахгүй. Гэхдээ Мубарак, Каддафи нар ч өөрсдөө яваагүй, Сталинийг ч галзуураад Дэлхийн III дайн дэгдээх гээд ирэхээр нь тойрон хүрээлэгчид нь устгасан. Тэгвэл Путин Дэлхийн IV дайнд бэлтгэж байна. III дайн болох Хүйтэн дайнд ЗХУ, ОХУ ялагдсан гэж тэр үзэж байгаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Putin shg baij l ene(202.9.42.129) 2018 оны 02 сарын 18

Putin shg baij l ene tom gurnig amerkin hagraah bodlogod orulj iduulhgui bailgana shude

0  |  0
darvin(202.55.180.2) 2018 оны 02 сарын 15

Orciin terbumtanguud Futin shig eh orondoo hairtai baij chadahuu uv l bol harin futin Oroc orniig taraan butraachihgui barij togtooj baigaa ni jinhene eh oronch gedeg ni haragdaj bn ukrainuud delhiin 2 r daind germand urvaj baican tuuhtei harin orcuud ukrainchuudiig germanchuudaac choloolcon bucuu amerik natogiin ytgalgaar ukrain Orcooc calah geed baigaa um ene tuiiin buruu unendee Amerik oron rotsheldiinhnii gart orj orond orcon ulc dehiid ediin zacgiin aluurchin Rotsheldiinhan udirdaj bn uund ni Futin caad bolood

0  |  0
асад(103.229.123.13) 2018 оны 02 сарын 15

сирид асадын хэдэн цэрэг оросын хувийн компаны хөлсний хэдэн цэргийг америк пуужиндсан нь үнэн .. гэхдээ оросын төрийн армийн нэг ч цэрэг байгаагүй болно . америк барууны бөгс долоогчидоо худал мэдээлэлд бүү баяс

0  |  0
агуу путин (103.229.123.13) 2018 оны 02 сарын 15

хараал идсэн нэг муу барууны бөгс долоогч урвагч л байна америк оросыг тойруулаад 200 гаруй цэргийн баазаа байрлуулчихаад байна.. оросууд тэгээд яах ёстой юм бэ..мэдээж новшуудыг цөмийн зэвсэгээрээ барьж тогтоох.. оросын цөмийн зэвсэглэл үнэндээ америк нато гоос хол тасарчихсан..путин эх орон ард түмнийхээ төлөө хийх ёстой зүйлээ л хийж байна

0  |  0
Чтмэд(203.91.115.43) 2018 оны 02 сарын 15

Хаа газар нэг иймэрхүү эргүү нь дийлчихсэн нөхөд байх юм дааю

0  |  0
Путин шараа болсон к(103.229.121.175) 2018 оны 02 сарын 14

Сая Сирид Оросын тусгайхан Америкуудад цусаа холилуулж баахан тусгайханаа алуулчихсан дуугарч чадахгүй байна ш дээ. Сирид Ассадын армид Оросын тусгайхан буюу хувийн цэргийн корпораци буюу ЧВК хууль бусаар хөлсний арми байгуулж нууцаар үлдээж тэд тэнд байхгүй гэж нууж байсан чинь нөгөө хэд нь тэд нь америкийн армийн дайралтанд өртөж бүгд алагдчихсан гомдол нэхэж чадахгүй тар дуугай байгааг интернэтээр нэг шуугиж байна даа

0  |  0
Путин аюултай хүн(103.229.121.175) 2018 оны 02 сарын 14

Үнэн шүү Путин маш аюултай хүн түүнийг шүүмжлэсэн хүмүүс дандаа алагддаг. Путин Украиныг ялахгүй Украинчууд цөөхөн хүн амтай улс биш 45 сая хүнтэй хүнд үйлдвэр хөгжсөн цөмийн зэвсэг үйлдвэрлэх чадалтай орон бүх бааз суурь нь бэлэн улс бас зэвсэг техник танк машин пуужин онгоц үйлдвэрлэдэг хүчирхэг улс одоо жаахан хямралтай байгаа ч барууныхан дамжээд өгвөл дорхоноо босчих улс. 2013 онд Оросод найдаад армиа анхаараагүй бараг устгачихсан байсанаа Оросууд дайраад ирэхэд сайн дурынхан босч байлдаад дайралтыг нь зогсоосон одоо армидаа анхаарал тавиад арми нь сэргэж хүчирхэгжиж эхлэсэн дээ

0  |  0
baabar(103.229.123.183) 2018 оны 02 сарын 14

mongold hurtel putnizm yamar huchtei noloolsoniig doorhi erguu garuudiin comment gerchilne lol

0  |  0
ММММ(122.201.24.173) 2018 оны 02 сарын 14

ХАА ГАЗАР ИЙМ УРВАГЧ ХОГНУУД ЗӨНДӨӨ МАНАЙД БҮР Ч ИХ . ХУЦСАН НОХОЙ БОЛГОНЛУУ ЧУЛУУ ШИДЭХ АЛБАГҮЙ

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 02 сарын 14

bi iim teneg hunii ym unchij baidag teneg hun shuu

0  |  0
bataa (202.9.41.214) 2018 оны 02 сарын 14

ene ganaa gej yasan duurchihsen mal ve amerk hun turluhtniig avrah gene uu Amerk tiviin nutgiin uuguul irgediig hydaj ustgasan aluurchin tsagaach nart eh oron undesnii uzel gej baihgui busdiin nutagt hor nairuulj dain uduuh zamaar zevsgiin naimaagaar amidardag uls Delhiin avraliin od bol gantshan Orosiin augaa baatarlag ard tumen uur zam baihgui

0  |  0
Монголхон(202.9.42.238) 2018 оны 02 сарын 14

Ээ өөдгүй новш мөнгө авчихаад Путиныг харлуулах гэж оролдоо. Ийм хөлсний урвагч нарыг зайлуулах хэрэгтэй. Энэ хаашаа ч хөдлөх аргагүй хорхойнууд дэмий чалчиж байдаг юм.

0  |  0
зочин(202.179.24.107) 2018 оны 02 сарын 14

Оросууд зүгээр зогсож, харж байгаад АНУ тэргүүттэй Барууны Орнуудад дийлэгдчихнээ гэвэл ёстой Унтаж буй Баавгайгаар бүү оролд гэж Оросуудын хэлдэг шиг л юм болно шүү

0  |  0
123(202.9.43.193) 2018 оны 02 сарын 14

Путин агуу удирдагч шүү манайд энэ хүний хөлний чигчий хуруунд хүрэхээр улс төрч байна уууууууууууу

0  |  0
дэлхий ба орос(202.21.106.126) 2018 оны 02 сарын 14

аль ч улс үндэстэнд 5-р цувааныхан байж л байдаг. жингийн тэмээ явж л байдаг, жингэр ноход хуцаж л байдаг. Орос орныг Путинээс илүү чанга удирдагч удирдвал юу гэх байсын бол. Оросын ерөнхийлөгч барууныхнаас илүү ичгүүр сонжуургүй гадаад бодлого явуулж барууныхныг базах байсан бол яах байсын бол. харин ч Путин хэтэрхий зөөлөн, хэт шударга гадаад бодлого явуулах гээд байх юм.

0  |  0
TJ(90.180.37.125) 2018 оны 02 сарын 14

ooriigooin burhantai zuirlesen oodgui amitan

0  |  0
зочин(202.5.202.130) 2018 оны 02 сарын 14

Барууныхнаас мөнгө авсан захиалгат бичлэг, энэ нөхөр өөрөө удахгүй байх аа

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 02 сарын 14

Орос орныг дээш нь өөд татаж дэлхийд мэдрүүлж айлгаж байгаа хүнийг ямар их үзэн ядна вэ өөрөө өчүүхэн шоргоолж буюу дибль байна даа

0  |  0
болдоо(202.21.106.131) 2018 оны 02 сарын 14

төгөлдөр өөрөөө л хэрэлдээд шаагааад байхымаа хаххаа

0  |  0
Баяраа(66.181.170.231) 2018 оны 02 сарын 14

Путин ялж дэлхийн тэнцвэрт байдлыг тогтооно. . Барууны гар хөл та нар 1 улсыг татин дэлхийн цагдаа болж тоглохыг харсаар суух уу

0  |  0
Dondog(83.76.166.132) 2018 оны 02 сарын 14

Putin gegch psdag yag helsen bna. Orosuud ene psdaagaas bolj unendee hohirch bgaa

0  |  0
Ганаа.(99.203.4.61) 2018 оны 02 сарын 14

Орос улс сөнөх нь аль эрт шийдэгдчихсэн,одоо зөвхөн цаг хугацааны л асуудал үлдсэн.Харин хөршүүддээ,дэлхий дахинд хэр зэрэг аюул учруулах вэ гэдэг толгойны өвчин байна.

0  |  0
Ганаа.(99.203.4.61) 2018 оны 02 сарын 14

Орос улс сөнөх нь аль эрт шийдэгдчихсэн,одоо зөвхөн цаг хугацааны л асуудал үлдсэн.Харин хөршүүддээ,дэлхий дахинд хэр зэрэг аюул учруулах вэ гэдэг толгойны өвчин байна.

0  |  0
Ганаа(112.72.11.121) 2018 оны 02 сарын 14

Өмхий янкуудын гар хөл л байна хөөрхий өөрөө удахгүй байхаа хөөрхий

0  |  0
Зочин(202.179.31.11) 2018 оны 02 сарын 14

Путин яалах болно хүсэн хүсэгүй орсын ард түмэн Путинийг дэмжиж байгаа наад нөхөр чинь барууны захиалгаар бичиж байгаа гар байн

0  |  0
urvagch(124.126.2.247) 2018 оны 02 сарын 14

Elii bailai yumnuud ene delhiigeer l neg bolj dee. Tednii neg ni ene A.Puotkovskii gegch bololtoi. Puteniig dan gants ooriigoo bodson gevel tuunshig budlaa bogood teneglel gehed arai l bagdah. Pushin bol ooriin uhamsart amidarlaa oros orniig buren buten,huchirheg bailgahiin l toloo ene bugdiig hiisen gevel unend niitsne. Yazguur undsaa gedgui gun bol oid toorsan sarmagchintai adil baidag gesen. Haana amidarch, hen gedeg nertei baih chuhal bish ee oros huniihee l erh ashgiin toloo yavna geh ni yun buruu gej Ene hun oros bish uu. Ali neg ornii gar hol bolj onoodor mongo olj boloh ch etsestee mon

0  |  0
urvagch(124.126.2.247) 2018 оны 02 сарын 14

Elii bailai yumnuud ene delhiigeer l neg bolj dee. Tednii neg ni ene A.Puotkovskii gegch bololtoi. Puteniig dan gants ooriigoo bodson gevel tuunshig budlaa bogood teneglel gehed arai l bagdah. Pushin bol ooriin uhamsart amidarlaa oros orniig buren buten,huchirheg bailgahiin l toloo ene bugdiig hiisen gevel unend niitsne. Yazguur undsaa gedgui gun bol oid toorsan sarmagchintai adil baidag gesen. Haana amidarch, hen gedeg nertei baih chuhal bish ee oros huniihee l erh ashgiin toloo yavna geh ni yun buruu gej Ene hun oros bish uu. Ali neg ornii gar hol bolj onoodor mongo olj boloh ch etsestee mon

0  |  0
123(107.170.81.82) 2018 оны 02 сарын 14

ТӨГӨЛДӨР ГЭЖ ХУЖААА БАЙНГА ИЙМ ХОГ ОРЧУУУЛДЫМ.

0  |  0
зочин(103.57.94.249) 2018 оны 02 сарын 14

А.Пиантковский гэдэг зурхайч ярилцлага өгсөн юм биз дээ. Путин ялнаа. Тэр тун тодорхой

0  |  0
varane(43.242.243.165) 2018 оны 02 сарын 14

1921 онд монголыг гамингуудаас аварсан шиг одоо манай өөрсдийн гамингаас авраач гэж Путинээс гуйх хэрэгтэй болж дээ.

0  |  0
зочин(202.179.24.107) 2018 оны 02 сарын 14

тэнэг л биш бол ямарч Төрийн Тэргүүн Улс Үндэстэнээ л гэнэ шүү дээ, Гитлер ч хүртэл тухайн үед Германы Төр Засаг Удирдлагад гарч Герман орныг Эдийн Засгийн уналтанд оруулсан Еврейчүүдтэй Герман орон, цэвэр Герман Үндэстэнийхээ төлөө тэмцлээ эхлүүлсэн байсан шүү дээ,

0  |  0
б(202.5.198.4) 2018 оны 02 сарын 14

одоо сонгууль болох гэж байхад санаатай ийм юм бичээ биз.

0  |  0
иргэн(202.21.106.125) 2018 оны 02 сарын 14

хаа газар иймэрхүү тэнэг түрийний бөөснүүд байх юм даа. тэгээд хэрээ мэдэхгүй толгой руу байнга мацна. харин биедээ арчаагүй улсын бөөс нь толгой дээрээ гарахаар юу болдгийг украин мөн манай жишээгээр харж болно.

0  |  0
Zochin(202.131.233.190) 2018 оны 02 сарын 14

evii zuudee bichih gej baigaad hulgaigaa bichiv gedeg shig

0  |  0
Ganaa(202.9.43.119) 2018 оны 02 сарын 14

Ene balai gar soliorch bn amerikid hudaldagsan nohor

0  |  0
btr(119.40.103.3) 2018 оны 02 сарын 14

orosuud bolon putin dainiig ogt huseegui , uuniig delhii niit medej bga amerikchuudiin gutgelge l bn

0  |  0
зочин(112.72.11.106) 2018 оны 02 сарын 14

америк болон түүний гар хөл бологчдын хамгийн том мөрөөдөл.тэдэнд бусдын бодол санаа өөр үндэстэн ард түмний эрх ашиг огт падлий байхгүй.зөвхөн өөрийн хүслээр асуудлыг шийдэхийг л хүсдэг.үүний хариу ирнээ

0  |  0
Top