Пак Ын Хэгийн найз 20 жил шоронд сууна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

  БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн найз Чой Сун Шилд шүүхээс 20 жилийн ял оноожээ. Олон улсын мэдээллийн агентлагуудад өгүүлснээр Сөүлийн Дээд шүүх Чойг есөн зүйл ангиар ялласан байна. Ерөнхийлөгчтэй дотно найзалдгаа ашиглан том компаниудаас хандив нэрээр их хэмжээний авлига авсан, төрийн нууцын зэрэгтэй материалыг хянасан зэрэг нэлээд хэдэн зүйл ангиар буруутгагдсан Чой Сун Шил шүүх хурал дээр өөрийгөө өмөөрч ямар нэгэн зүйл хэлээгүй гэнэ. Харин өмгөөлөгч нар нь 60 настай эмэгтэйн хувьд энэ ял дэндүү хатуу байна гэжээ.

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэг албан тушаалаас нь огцруулж, шорон руу явуулсан дээрх авлигын хэрэг нь Өмнөд Солонгосын олон компанийн эздийг торны цаана суулгасан билээ. Түүнчлэн Пак Ын Хэгийн ахлах туслах байсан Ан Жон Бёмын хэргийн шүүх хурал өнөөдөр болох аж.

Чой, Пак нар хоёулаа ийнхүү авлигын хэргээр шоронд сууж байгаа ч өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм.

http://rs.img.com.ua/crop?v2=1&w=600&h=0&url=%2F%2Fbm.img.com.ua%2Fberlin%2Fstorage%2Fnews%2Forig%2F0%2F7d%2Fce0b0aa02770a50edeb4054a4b5917d0.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top