Пёнчаны олимпийн үеэр үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа Тонга улсын тамирчин Пита Николас олон төрлийн авьяастай нэгэн. Тэрбээр Өвлийн XXIII олимпт цанын төрлөөр оролцож байгаа бол 2020 онд Токиогийн олимпт мөн оролцох гэнэ. Пита “Рио-2016” зуны олимпоор алдаршсан билээ. Таэквондогийн төрөлд оролцож байсан тэрбээр булчинлаг бие, царайлаг төрхөөрөө бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг юм.
Пёнчаны олимпт цанын 15 км-ийн зайд уралдах Питагаас сэтгүүлч нар “2020 оны Токиогийн олимпт оролцох уу” гэж асуухад тэрбээр “Усан спортод өөрийгөө сорих бодолтой байна” гэжээ. Пита Николас ийнхүү гурван олимпт Тонга улсынхаа тугийг барьж алхах нь ээ.
Тонга залуу энэ жил 33 настай. Пита гурван олимпт өөр өөр төрлөөр оролцвол түүхэнд нэрээ үлдээсэн тамирчин болох юм.
О.Саша
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )