Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч суудлаасаа хөөгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 18

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума авлигын хэрэгт холбогдож, намынхандаа хөөгджээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг нийт 18 зүйл ангиар буруутгажээ. Үүний дараа намынхан нь түүнд шахалт үзүүлж, Ж.Зума Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна. Нам нь түүнийг өөрийн хүсэлтээр огцрохгүй бол дахин итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулна гэжээ.

Олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Өмнөд Африкийг одоо Африкийн Үндэсний Конгресс намын дарга, Дэд ерөнхийлөгч Рамафоза түр удирдаж байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно.

2009 оноос хойш Өмнөд Африкийг удирдсан Жэкоб Зума ард түмэндээ хандан “Төр засагт үүссэн таагүй уур амьсгалыг намжаахын тулд би огцорч байна. Гэхдээ би Африкийн Үндэсний Конгресс намын шийдвэртэй санал нийлэхгүй” гэжээ.

О.Саша

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.152) 2018 оны 02 сарын 20

МОНГОЛД ХЭЗЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛДАГ ИЙМ ШУДАРГА ЁС ТОГТОХ ЮМ БОЛ ??? ТИЙМ ЗОРИГТОЙ, ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ ???

0  |  0
Top