Венесуэлийн нийслэл Каракас хотын метронд өнгөрсөн шөнө дэлбэрэлт болжээ. “Venezuela al Dia”-д мэдээлснээр гэмт этгээдүүд нулимс асгаруулагч хий бүхий тэсрэх бодис ашигласан байна. Тус улсын Цахилгаан эрчим хүчний сайд Луис Мотта Домингес мэдээлэхдээ “Дэлбэрэлт “Капучинос” метроны станцад болсон. Гэхдээ станцын тусгаарлагдсан бүсэд болсон учир хүн бэртэж гэмтэлгүй өнгөрлөө” гэжээ.
Каракас хотод өмнө нь “Венесуэлийн талбай” метроны станцад дэлбэрэлт болж байсан билээ. Эдгээрийг террорист халдлага эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж. Венесуэлд сүүлийн жилүүдэд байдал тогтворгүй байгаа юм. Эдийн засаг нь доройтож, ард иргэдийнх нь амьдрал ядуурч буйтай зэрэгцэн хулгай дээрэм, гэмт хэрэг газар аваад байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )