Кимийн дүү АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

  БНАСАУ-ын төлөөлөгч нар Пёнчаны олимпт ирсэн билээ. Тэдэн дунд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон байсан нь хоёр Солонгосын хувьд түүхэн үйл явдал болсон. Пёнчаны Өвлийн олимпийн үеэр олон чухал уулзалт болж буй. Эдгээрийн нэг нь АНУ болон Хойд Солонгосын төлөөлөгчдийн уулзалт юм. Тэгвэл Хойд Солонгосын төлөөлөгч нар АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа цуцалсан гэх мэдээлэл гарчээ. Цагаан ордоноос үүнийг баталсан байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн ажлын албаны дарга Ник Айерс мэдэгдэхдээ “Хойд Солонгосын төлөөлөгч нар Пёнчаны олимпийн үеэр хийх уулзалтаас татгалзсан. Тэд хэлэлцээрийн ширээнд суухыг чин сэтгэлээсээ хүсч байгаагүй. Эхлээд тэд уулзалтыг зөвшөөрсөн учир Дэд Ерөнхийлөгч зөөлөн уур амьсгалд ярилцахаар төлөвлөж байсан. Гэвч бүгд талаар боллоо” гэжээ.

Кимийн дүү эцсийн мөчид уулзалтаа цуцлах болсон шалтгаан нь АНУ-ын Пхеньянд хандах дэндүү хатуу үзэл баримтлалаас болсон бололтой.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(176.24.49.43) 2018 оны 02 сарын 22

Zov omnoduud USA g he shuteed bailgui hoiduudtaigaa evtei nairtai bval oorsddod ni sain.Hoiduud ni neg ih niilj negdeh sanaa baihgui ugaasaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 21

sain baina, ene hudalchuudtai uulzah shaardlaga baihgui

0  |  0
зочин(202.179.26.84) 2018 оны 02 сарын 21

АНУ мэдээж өөрснөө Цөмийн Зэвсэгтэй байж БНАСАУ-г Цөмийн Зэвсэгээ болио л гэх гэж байгаа шүү дээ, Ойлгомжтой, Өнөөгийн Дэлхийн дахины байдал ямар хэмжээнд тулж очсон байгааг бүгд л мэдэж тиймдээ манай Монгол Улсаас бусад Улс орон БХ Цэрэг Армидаа Хөрөнгө их хаяж Зэвсэг техникээ шинжлэж байна

0  |  0
Top