Мексикт урьд шөнө жуулчид тээвэрлэж явсан хөлөг онгоцонд дэлбэрэлт болжээ. Тус улсын Засгийн газар хөлөг онгоцны дэлбэрэлтийн шалтгааныг нэрлэсэн байна. Мексикийн Аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадридын мэдэгдсэнээр Кинтана-Роо мужид болсон энэ үйл явдал нь хөлөгт хий ихээр хуримтлагдсанаас болжээ.
Дэлбэрэлтийн үеэр 19 хүн гэмтэл авсан байна. Нэг хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Мексикт дээрх явдлаас өмнө мөн хөлөг онгоцонд дэлбэрэлт болж, 13 хүн шархдаж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )