АНУ-ын өглөөний радиогийн нэвтрүүлгийн хөтлөгч шоуныхаа үеэр төрсөн байна. Мягмар гараг буюу ажлын өдрийнхөө өглөө АНУ-ын Арч мужийн хөтлөгч мэс засал хийлгэн төржээ.Тэрбээр өмнөх өдрөөс нь дуншиж эхэлсэн аж. Бүсгүй ажлынхаа ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн байна.
ВВС-гийн мэдээлснээр хүүхэд хугацаанаасаа хоёр долоо хоногийн өмнө төрсөн нь гэнэтийн явдал болжээ. Хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн бүсгүй "Миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм өдрийг радио сонсогчид хуваалцсан нь гайхалтай байлаа" гэж шоун дээрээ хэлсэн байна.Тэрбээр хүүдээ сонсогчдын дунд уралдаан зарлаж Жейсон нэрийг сонгож өгчээ.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )