АНУ Хойд Солонгосын эсрэг хамгийн том хориг арга хэмжээг авч байгаагаа зарлалаа. НҮБ-ын хоригийг зөрчиж БНАСАУ-д хөлөг онгоц болон бусад чиглэлээр тусалдаг Хятад, Тайвань, Сингапурт төвтэй компаниуд болон Панамд бүртгэлтэй компаниудад АНУ хориг тавьжээ. Энэ талаар АНУ-ын Сангийн яамнаас өчигдөр орой мэдэгдсэн байна. Эдгээр компани нь Хойд Солонгосын хөлөг онгоцуудтай нүүрс болон газрын тос солилцдог аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг дэмжсэн ямар ч компанитай бид хамтран ажиллахгүй. Тус улсын эсрэг хамгийн том хориг арга хэмжээг бид авч байна. Энэ хориг үр дүнгээ өгнө гэж найдаж байна” гэжээ. АНУ-ын төлөөлөгчид Пёнчаны олимпийн үеэр Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзах санал тавьсан ч тэд татгалзсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
Угаасаа амэрик дайн хийх гээд яарч байгаа.
amerik gej estoi ynen soliotoi ulsaa, ard tymen ni ch medleg doroi uls bolohoor toriinhoo buruu uildliig zov gej boddog uchraas delhiid ih olon orniig busniulsandaa, gudamjind setgyylch ard tymnees ni hoid solongos haana baidagiig asuuhad medeh hyn baihgui gazriin zurag deer ooriinhoo ornii orchim, zarim ni evropod geed baisan shdee,,,,tegeed l tor ni ard tymniihee omno hyleeh yalgui buzar um hiideg,,,,
хэрвээ АНУ БНАСАУ-тай дайтлаа гэж бодоход Ялна л гэж байхгүй адилхан л том Хохирол амсана шүү дээ,
Хорхойн биенд ямар нэгэн амьтан хүрэхэд биеэ атирч өөрийгөө хамгаалахаа бодно биз дээ
АНУ Хойд Солонгос руу байнга дайрч давшилаад байхаар Солонгос яаж зүгээр суухав дээ..ану ИНГЭЖ ДЭЛХИЙН ЦАГДАА ХИЙХЭЭ БОЛОИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....
АНУ Хойд Солонгос руу байнга дайрч давшилаад байхаар Солонгос яаж зүгээр суухав дээ