Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда ард иргэд нь украинчуудтай сайхан харилцаатай байхыг хүсч буйг хэлжээ. “Хоёр орон нэг нэгэндээ хэрэгтэй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Польшийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Бид Украинтай сайхан харилцаатай байхыг хүсч байна. Манай хоёр улс хүчирхэг, аюулгүй байхын тулд бид бие биедээ хэрэгтэй” гэж мэдээлжээ.
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда 1944 онд польш болон еврейчүүдийг хоморголон устгасан газарт очихдоо энэ талаар дэлгэрэнгүй ярьжээ. Түүнчлэн өмнө нь Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин Польштой сайн харилцаатай байхыг хүсч буйгаа хэлж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Таар шуудай 2