Британийн Лестерт шархадсан хүний тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Британийн Лестер хотод болсон үйл явдлын улмаас шархадсан хүний тоо зургаа болжээ. Хотын эмнэлгээс мэдээлснээр зургаан хүн хүргэгдэж ирсний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Лестерийн цагдаагийн газарт өчигдөр орой нэгэн иргэн маш хүчтэй дэлбэрэлт боллоо гэсэн дуудлага өгсөн байна. Энэ үйл явдлыг терроризмтой холбоотой гэж үзэхгүй байгаагаа хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Дэлбэрэлтээр хоёр давхар барилга сүйдсэн байна. Барилгад дэлгүүр болон байрнууд байжээ.

“Sky News”-д мэдээлснээр дэлбэрэлт болсон газар аврах албаны зургаан баг очиж ажиллан эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top