АНУ-д далайн хүчтэй шуурганаар хамгийн багадаа дөрвөн хүн амиа алдаад байгаа гэнэ. Кентукки болон Арканзас мужид хүчтэй шуурганаар нэлээд хохирол учирсан талаар “ABC” телевиз мэдээлжээ. Кентуккид өчигдөр нэгэн эрэгтэй машиндаа нас барсан байжээ. Тус мужид шуурганы улмаас өмнө нь хоёр хүн нас барсан бол өчигдөр Арканзаст нэг хүн амиа алдсан байна.
Цаг уурчид шуурганы хүч мөддөө багасахгүйг сануулж, ард иргэдийг сонор сэрэмжтэй явахыг анхааруулжээ. Зарим мужид үер бууж эхэлсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )