Циркийн акробатчин үзүүлбэрийнхээ үеэр маш өндрөөс унажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

  Халимагийн нийслэл Элиста хотод тоглож байсан Мстислав Запашныйн циркийн үзүүлбэрийн үеэр эмгэнэлт явдал болжээ. Акробатчин Антон Мартынов ихэртэйгээ үзүүлж байсан үзүүлбэрийнхээ төгсгөлд зургаан метр орчим өндрөөс унасан байна. Эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. “Интерфакс” агентлаг Мстислав Запашныйн циркийн даргатай холбогдож тодруулахад “Үзүүлбэрийн төгсгөлд трос тасарч, акробатчин толгойгоороо манеж мөргөж унасан. Юу болохыг хэлж мэдэхгүй байна. Мэдрэлийн мэс засалчийг хүлээж байна. Эмч нар Халимаг руу ирж байгаа” гэжээ.

Ихрүүдийн үзүүлж байсан номер хамгийн хэцүү үзүүлбэрүүдийн нэг байжээ. Циркийн удирдлагууд шаардлагатай бол жүжигчнээ Герман руу явуулж эмчлүүлэхээр төлөвлөж байгаа аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг цирк(66.181.161.2) 2025 оны 03 сарын 13

Циркийг үзэн ядаж байна.

1  |  0
Зочин(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Хурдан эдгэрээсээ

1  |  0
OMG(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

бурхан түүнийг ивээх болтугай.

1  |  0
zochin(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

huurhiiduu eruul boloosoi

1  |  0
Top