ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

  ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болно. Тэгвэл алслагдсан бүс нутгуудад байгаа оросууд урьдчилан саналаа өгөөд эхэлжээ. Хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станц, хөлөг онгоцууд болон хүн хүрч очиход хүндрэлтэй нутгуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

Урьдчилсан санал хураалтыг сонгуулиас өмнөх 20 хоногт явуулсан байхаар ОХУ-ын хуульд заажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр аялалд гарах хөлөг онгоцууд, ан агнуурчид, алт олборлогчид болон цэргийн алба хаагчид нийлсэн нийт 120 мянган хүн саналаа урьдчилан өгөх аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top