Өмнөд Солонгосын Пёнчан хотод Өвлийн олимпийн хаалтын үеэр айлчилсан Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцжээ. Тэд АНУ-ын төлөөлөгч нартай уулзалт хийж магадгүй байсан билээ. Тэгвэл Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ким Ён Чол тэргүүтэй найман төлөөлөгч АНУ-ыг төлөөлөн ирсэн Трампын охин Иванкатай уулзах нь битгий хэл үг ч солиогүй байна. Тэд Өмнөд Солонгосын талтай уулзалт хийж, Өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ. Харин Олимпийн хаалтын ажиллагаан дээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хажууд суусан Иванка Трамп болон арын эгнээнд нь байсан Хойд Солонгосын генерал Ким Ён Чол нар хаалтын ажиллагааны туршид нэг ч үг солиогүй гэнэ.
Пёнчаны олимпийн нээлтийн ажиллагааны үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах гэсэн боловч Ким Жон Уны дүү Ким Ё Жон эцсийн мөчид уулзалтаа цуцалсан билээ. Үүний дараа Трамп охиноо БНАСАУ-ын генералтай уулзуулах гээд мөн бүтсэнгүй.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Трампын охин уул нь аав шигээ биш л харагддаг кк
yu gej uulzah um be