БНСУ-ын шүүх анхны эмэгтэй ерөнхийлөгчөө торны цаана маш олон жилээр суулгах шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30, Монголын цагаар 09 цаг 30 минутаас эхэлсэн шүүх хурал 16 цаг 30 минутын турш хуралдаж 2017 оны 03 сарын 31-ний үүрийн 03 цагийн үед Пак Ын Хэг хорих шийдвэр гаргаж шууд хорьсон билээ.
Чой Сүн Шир гэх БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн найз эмэгтэй улсын хэрэгт дур мэдэн оролцдог байсан нь түүний ялтаны хувцас өмсөх шалтгаан болсон билээ. Эрүүгийн хуулийн 13 зүйл ангиар буруутгаж байсан түүний хэрэг өнөөдөр эцэслэгдэн шийдэгджээ. Тодруулбал, өнөөдөр түүнийг шүүх хурал болж, хуулийн мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж байснаар 30 жил шоронд суух ял сонслоо. Мөн түүнчлэн 2.180.000.000.000 воны торгууль төлөхөөр шийдвэрлэгджээ.
Пак Ын Хе 1952 оны 2 сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төрсөн. Тэрээр Сэнури намаас нэр дэвшиж, 2012 оны 12 сарын 19-ний өдөр БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний аав Пак Жон-Хыи нь Манж улсын цэргийн албанд хүчин зүтгэж байсан, хожмоо БНСУ-ын цэргийн з.үтгэлтэн, улс төрч болж тус улсын ерөнхийлөгчөөр таван удаа сонгогдож байжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
xuulitai uls saixan ymaa guulitai uls xog yma geg
Mongold toriin esreg gemt hereg hiisen humuusiig odoo yah be. oyu tolgoi, Erdenet, tavan tolgoin luivarchidiig tolgoig n ileed ongoroohuu
Manaixan bol yag ecregeere yum bna te ided idej uuj uuchixad ichicxgvi gishvvnii suudaldaa gvirvvged suugaal xuulis zurchuud baigaal bna uuriiguu xamgaalaad idej uuga l zaxaasaa xvchingiin xereg xiichixeel bgaal bna shiud tsaazaar avbaal taarna muu novchnuudiig
Ingej huuli erkh tegsh uilchildeg um bn.eniig manai deeduud unshij sonsoj bgaa boluu? Iim l bval luivarchid ulsiin hurunguur bayjchihaad ard tumenee doromjlohgui dee.
Tor ni huulia deedeldeg ulsuud iim saihan baih umdaa, mongold huulia zorchigch shine huuchin toriinhon, shudarga bus shyygchid geed byh um esregeeree , hezee shudarga niigemd amdarch, mongol uls hogjih boldoo
Монголчууд үнэхээр тэвчээртэй ард түмэн юмаа.Монголын баялгийг хэдхэн тооны хүмүүс ээлжлэн идэж уугаад ард түмэн нь хараад л өөрсдөө ядуураад л сууж байдаг.Идэж уусан хүмүүсийг ингэж яллах цаг монголд болсон байлтай.
Хууль гэдэг ийм байдаг юм гэдгийг харуулж байндаа.Монголд харуулах цаг нь болсон гэж бодож байна.