Донбасст Оросын зураглаачийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Украины Донбасст ажил үүргээ гүйцэтгэж явсан Оросын Нэгдүгээр суваг телевизийн зураглаачийн аминд хүрчээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр Украины дэд хурандаа Николай Маломен гэгч нь хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу гал нээх тушаал өгсөн байна. Зураглаач Анатолий Кляныг хөнөөсөн хэргийн мөрдлөг үргэлжилж байгаа аж. Сэтгүүлчдийн сууж явсан автобусны талаар цааш нь мэдээлэл өгсөн хүнийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Автобусанд зэвсэггүй хүмүүс явж байжээ. Орос болон Украины телевизийн сэтгүүлч, зураглаач нарын сууж явсан автобус руу ийнхүү гал нээх тушаал өгсөн байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top