АНУ-ын шүүх Мексиктэй хиллэх хил дээр хана барихыг хориглох өргөдлийн бичгийг хүчингүй болгожээ. Америкийн удирдагч Доналд Трампын засаг захиргааг Мексиктэй хиллэх хил дээр хана барихыг хориглохыг хүссэн өргөдлийг Калифорнийн захиргаанаас өгсөн байсан аж. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр калифорничууд хил дээр хана босгох нь экологийн хэм хэмжээг зөрчиж, бүс нутгийн эко систем болон зарим ховор амьтдад аюул учруулна гэж үзжээ.
Дээрх өргөдлийг шүүгч Гонсало Куриэл гэгч цуцалсан байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам шүүхийн шийдвэрийг дэмжжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “маш аюултай өмнөд хил” дээрээ өндөр хана босгох төлөвлөгөөтэй байгаа билээ. Өнгөрсөн 12 дугаар сард Америкийн Сан-Диего хотод уг хананы эхний найман загварыг танилцуулсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )