БНАСАУ-аас Сирийг чиглэн хөвж явсан ачааны хоёр хөлөг онгоц хүчилд тэсвэртэй хавтан ачиж яваад саатуулагдсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарч байжээ. Хөлөг онгоц Сирийн төрийн өмчийн “Metallic Manufacturing Factory”, БНАСАУ-ын “Korea Mining Development Trading” компанийн гэрэээний дагуу ачаа бараа тээвэрлэж байгаа гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан юм. Тэгвэл НҮБ энэ тохиолдлоос үндэслэн мөрдлөг явуулж, тайлан хүртэл гаргаад амжжээ. НҮБ дээр дурдсан хүчилд тэсвэртэй хавтан зэргийг химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмж хэмээн хардаж байгаа аж. Шинжээчдийн тайланд ингэж бичсэнийг “The New York Times” сонины өчигдрийн дугаарт мэдээлжээ.
Түүнд бичсэнээр, БНАСАУ хүчилд тэсвэртэй хавтангууд, хавхлагууд, өндөр температурын термометр зэрэг багаж, тоног төхөөрөмжүүд Сирийн нутаг руу оруулсан гэжээ. 2012-2017 оны хооронд нийт 40 удаагийн тээвэрлэлт хийсэн гэж уг мэдээлэлд бичсэн байв. Тээвэрлэгдсэн ачаа бараа нь баллистик пуужин хийхэд ашиглагддаг бодис түүхий эд, тоног төхөөрөмжүүд байсан байх өндөр магадлалтай гэж НҮБ үзэж байгаа юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )