Хятад улс АНУ, Хойд Солонгосыг эвлэрэхийг ятгав

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

  Хятад улс Хойд Солонгос болон АНУ-д хандан шууд яриа хэлэлцээр хийхийг уриалжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны хийсэн мэдэгдэлд “Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж байгаа нь сайшаалтай. Пёнчаны Өвлийн олимп, болон паралимпийн дараа ч Солонгосын хойгийн байдал тогтвортой байна гэдэгт бид итгэж байна” гэжээ.

Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой гэж Хятад улс үзэж байгаа аж. “Бид асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Түүнчлэн хоёр Солонгосын хоорондын дипломат хэлэлцээр нь АНУ, Хойд Солонгос хоёр ойлголцож, шууд яриа хэлэлцээр хийх замыг нээнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. “Үүнийг зөвхөн Хятад улс хүсч байгаа юм биш. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл” гэж Лу Кан мэдэгджээ.

Хойд Солонгос АНУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “БНАСАУ-тай тодорхой нөхцөлтэйгөөр хэлэлцээр хийж болох юм” гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhtenger(103.57.93.135) 2018 оны 03 сарын 03

munhnar eej

0  |  0
Top