Хойд Солонгосын удирдагч агсан Ким Жон Ир хүү Ким Жон Уны хамт 1990-ээд онд хуурамч гадаад паспорт ашиглан олон орноор аялсныг тагнуулынхан тогтоожээ. “RT” агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун аавынхаа хамт Япон, Бразил болон Европын орнуудаар аялж байсан аж. Паспорт дээр нь тэднийг Бразилын Сан-Паулу хотод төрсөн гэж бичсэн байжээ.
Олон улсын хэвлэлүүд өмнө нь “Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений гэр бүлийнхэн хуурамч паспорт ашиглан гадаад руу зорчдог байжээ” гэж мэдээлдэг байсан ч баталгаатай бус байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
fake news