Венесуэлийн Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгөхийг хүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

  Венесуэлийн Ерөнхий прокурор байсан Луиса Ортега Диас Интерполд хандан Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. “Мадурог гадаад руу явах гэвэл Интерполоор эрэн сурвалжилж, баривчлах ёстой” гэж тэрбээр “El Nacional”-д ярьсан байна.

Венесуэлийн Гадаад хэргийн яамнаас саяхан Ерөнхийлөгч Мадуро Перу руу чуулга уулзалтад явна гэж мэдээлжээ. Перугийн Засгийн газар урилгаа буцаасан ч Николас Мадуро тус улс руу явна гэсэн байна.

Венесуэлийн Ерөнхий прокурор байсан Луиса Ортега Диас нь Ерөнхийлөгч Николас Мадурог Бразилын барилгын компанитай холбоотой авлигын хэрэгт оролцсон гэж мэдэгдэж шуугиан тарьсан нэгэн. Түүнийг эх орноосоо дүрвэсэн гэх мэдээлэл өнгөрсөн зун цацагдсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хх(119.40.103.186) 2018 оны 03 сарын 01

хүсэлтыг нь дор нь хангана даа АНУ бөөн баяр

0  |  0
Top