Ксения Собчак Владимир Жириновский руу ус цацжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

  “Россия 1” телевизээр дамжуулсан халз мэтгэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Ксения Собчак, Оросын Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновский нарын хооронд маргаан дэгджээ. Эмэгтэй хүн рүү бүдүүлгээр уурласан Жириновский руу Ксения Собчак стакантай ус цацсан байна. Бас нэгэн нэр дэвшигч Сергей Бабуринд олгогдсон минутыг таслан яриан дундуур нь орж ирсэн Владимир Жириновскийгоос Собчак тайвшрахыг хүсчээ. Харин Жириновский Ксенияг “Тэнэг хүүхэн” гэсэн байна. Тэрбээр “Энд гудамжнаас захын авгайчуудыг авчрах хэрэггүй. Заваан юм. “Дом-2”-д завхайрал явагдаж байдаг. Дуугүй бай” гэхэд Ксения Собчак ““Дом-2”-ын оролцогчид өөрийгөө танаас илүүгээр авч явдаг” гээд ус цацжээ. Гэсэн ч Жириновский үргэлжлүүлэн түүнийг доромжилсоор байжээ. “Биеэ зөв авч явж сур. Би таны л аргыг хэрэглэж байна” гэж Собчак хэлсэн байна.

Маргаан удалгүй намжсан ч Жириновский студид элдэв хараалын үг урсгасаар байжээ. Ксения Собчак дараа нь цахим хуудсаараа дамжуулан хийсэн үйлдлээ харахад онцгүй байгааг хэлээд “Харин мэтгэлцээний хувьд бол сайхан сэтгэгдэлтэй үлдлээ” гэсэн байна.

Тэгвэл Нэгдүгээр суваг телевизийн шууд мэтгэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Павел Грудинин студийг орхин гарчээ. Тэрбээр мэтгэлцээнийг шоу болж хувирлаа гэж уурласан байна. “Энэ бол мэтгэлцээн биш. Зах байна. Хэдэн хүний хашгираан болж хувирлаа. Мэтгэлцээн гэдэг бол өрсөлдөгчтэйгөө маргаж өрнөдөг. Харин асуулт, хариулт бол ярилцлага. Бид яагаад энд нэг цаг зогсох ёстой гэж. Би энэ студийг орхилоо” гэж Павел Грудинин хэлжээ.

Дебаты на канале Россия 1

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolj(73.246.128.222) 2018 оны 03 сарын 02

Us tsatah ch bagdana. Жириновский deehen ued hamgiin tsarai muutai bvsguichuud MGL d l baidag gej TV hutsaj baisan nuhor doo.

0  |  0
Bat(174.198.3.226) 2018 оны 03 сарын 02

Omhii evrei

0  |  0
xaxa(59.153.113.253) 2018 оны 03 сарын 01

muusain buu nohduud geed garahgui yasiin bol. Oros yalna geed heleh heregtee shd..xaxaxa

0  |  0
Кккккк(202.9.40.5) 2018 оны 03 сарын 01

Ксениягийн зөв. Жириновский маш бүдүүлэг харьцсан харагдана лээ.

0  |  0
Toogii (66.181.161.57) 2018 оны 03 сарын 01

Ksenya sopchakiinl zow vum bna

0  |  0
99999(43.242.241.151) 2018 оны 03 сарын 01

hahahahahahahahahahahahahaha

0  |  0
Top