Германы сүүлчийн хааны өв залгамжлагч, 39 настай Карлос Патрик Хохенцоллерн амиа хорлосон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тэрээр Франкфурт дахь 21 давхар “Intercontinental Hotel” зочид буудлын барилгаас үсэрсэн байна. Болсон явдлыг золгүй зүйл биш, амиа хорлолт байсан гэж цагдаагийнхан тогтоожээ.
Карлос Патрик шоронгоос түр суллагдаад байхдаа ийнхүү амиа хорложээ. Тэрээр 2014 оноос хойш хоригдож байсан билээ. Ирэх долдугаар сард суллагдах түүнийг “эрх чөлөөнд бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд түр хугацаагаар суллаад байжээ. Карлос Патрик 28 настайдаа Германы томоохон компаниудын нэг “Hohenzollern Communications”-ийг үүсгэн байгуулсан. Гэвч 2011 онд ханхүү тийм ч цэвэр бизнес эрхэлдэггүй нь тодорхой болсон юм. Шүүх түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон байсан билээ.
Карлос Патрик архи огт амсдаггүй, сайхан зантай, хүнлэг нэгэн байсныг найз нөхөд, танилууд нь дурсчээ.
Сэтгэгдэл ( 0 )