АНУ Украинд “Javelin” пуужингийн цогцолборыг нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

  Пентагоноос Украинд “Javelin” пуужингийн цогцолборыг нийлүүлэх төлөвлөгөө батлагджээ. АНУ-ын Төрийн департамент танкийн эсрэг пуужингийн цогцолборыг худалдах гэрээг баталсан талаар Батлан хамгаалахын болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг (DSCA)-ийн цахим хуудсанд мэдээлжээ. Төрийн департамент 47 сая ам.долларын өртөг бүхий боломжит худалдааг баталсан байна.

Энэхүү нийлүүлэлт нь АНУ-ын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулж, Украины батлан хамгаалах чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байх аж. АНУ-ын Төрийн департамент өмнө нь “Javelin”-ийг нийлүүлэх нь Украинд үзүүлэх цэргийн тусламжийн зөвхөн нэг хэсэг нь гэж мэдээлсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top