АНУ-д энэ долоо хоногийн эхээр эхэлсэн далайн хүчтэй шуурга үргэлжилсээр байна. 2.2 сая гаруй хүн цахилгаангүй болжээ. АНУ-ын Зүүн эрэгт шуурганы хүч хамгийн их байгаа аж. “ABC” телевизийн мэдээлснээр Каролина мужаас Массачусетс хүртэлх нутагт шуурга үргэлжилсээр байх гэнэ. Шуурганы улмаас дөрвөн хүний амь эрсдээд байгаа билээ.
Түүнчлэн Нью-Йорк дахь Жон Кеннедигийн нэрэмжит нисэх буудал цаг агаарын таагүй байдлаас болж 450 гаруй нислэгээ цуцалжээ.
АНУ-ын зарим мужид үерийн аюул мөн нүүрлээд байгаа билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
америк алга болчихоосой билээ
ANU sonovol taarna
Тэнгэр бурхан өшөө илүү цээрлэл үзүүлэх болно
Мөнх хөх тэнгэр хилэгнээд л байна даа.