Монгол эмэгтэй Германы Бавари мужийн төлөөлөгчөөр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари мужийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр Монгол бүсгүй ажиллаж байна. Түүнийг Н.Солонго гэдэг бөгөөд тэрбээр Бавари мужийн хамгийн хүчирхэг “Christian Social Union” намын гишүүн юм. Тэрбээр Германы улс төрд амжилттай ажиллахын зэрэгцээ Монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаж, залуу улс төрчдийн боловсролд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал өнгөрөгч 2016 онд “Монгол- Германы залуу улстөрчдийн анхдугаар чуулган” зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцжээ. 1945 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа “Christian Social Union” намд гишүүнээр элсэхийн сацуу, хотын даргын сонгуульд туслах санал авсан. Би герман хэлийг төрөлх хэл шигээ сурсан хэрнээ яагаад энэ улсад гадаад хүн мэт үргэлж ард нь зогсож, германчуудын дараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм гэж бодсон. Ингээд л Бавари мужийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд 200 герман хүнтэй өрсөлдөж, сонгогдож байлаа” хэмээн ярьсан байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.159) 2018 оны 03 сарын 05

Gaihaltai amjilt hvseu

0  |  0
Ari(172.58.44.128) 2018 оны 03 сарын 04

Zuv hu. Germanii kantsler boloh heregtei.

0  |  0
Top