Э.Макрон ОХУ, Иранд хандан тусламж хүсэв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярьж, Зүүн Гутагийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Елисейн ордноос мэдээлснээр хоёр улсын удирдагч Сирийн сөргөлдөөнтэй бүс нутаг Гутад хүмүүнлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон Сирийн нөхцөл байдалд сэтгэл ихэд зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Иран болон ОХУ-д хандан яаралтай арга хэмжээ авч, Сирийн Засгийн газрыг НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөж, хүмүүнлэгийн тусламжийн машинуудыг оруулж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэхэд шаардлагатай нөхцөл байдлыг бий болгоход туслахыг хүсчээ.

Турк, Сирийн Ерөнхийлөгч нар ярианыхаа төгсгөлд Сирийн хямралыг зохицуулахад улс төрийн шийдэл олох хэрэгтэй байгааг хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ мөн Сирид хандан НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөхийг уриалсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top