ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, сэтгүүлч Ксения Собчак, Оросын Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновский нар телевизийн халз мэтгэлцээний үеэр маргаж, Ксения өрсөлдөгч рүүгээ ус цацсан билээ. Эмэгтэй хүнийг доромжилж, элдвээр хараасан Жириновскийг буруутгаж, Ксения Собчакийг дэмжиж байгаагаа Оросын урлаг соёлынхон илэрхийлсэн юм.
Тэгвэл нэгэн эрэгтэй Ксения руу дайрч, түлхэж унаган зодохыг завджээ. Москвагийн төвд болсон энэ хэргийг үйлдсэн хүн нь Москвагийн Төрийн Думын дарга Алексей Шапошниковын туслах байсныг тогтоосон байна. Түүнийг баривчилжээ. Болсон явдлыг Ксения Владимир Жириновский руу ус цацсаны хариу байсан гэх хүмүүс олон байгаа аж.
Сэтгэгдэл ( 8 )
жириновский нь хамаагүй дээр шүү энэ шоучин хүүхний хажууд..
ene teneg emegtei ooroo buruutai, urvagch hogiin emegtei, yarj baigaag ni sonsohoor oi gutmaar