БНХАУ-ын шинэ яамтай холбоотой Хүний эрхийн асуудлууд

2018 оны 03 сарын 06

Энэ сард БНХАУ-ын авлигын эсрэг шинэ яам байгуулагдаж байгаатай холбогдуулан авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг саатуулах шинэ тогтолцоо нэвтрүүлж байгаа талаар Хятадын эрх бүхий албан тушаалтнууд тайлбарлалаа гэж Рутерс агентлаг бичсэн байна.

“Льюзи” гэх энэ шинэ тогтолцоонд өмнөх тогтолцоотой харьцуулахад цөөн тооны өөрчлөлт орсон байна. Тухайлбал, шинэ зохицуулалтаар сэжиглэгдсэн этгээдийг баривчилсан талаар түүний ар гэр, ажил олгогчид мэдэгдэж, байцаалт авахдаа видео бичлэг заавал үйлдэх бөгөөд сэжигтэнг тарчлан зовоож ял тулгах явдлаас сэргийлэх арга хэмжээг оруулжээ.

Ерөнхийлөгч Ши Зиньпин өнгөрсөн оны намар шинэ тогтолцоогоо танилцуулсан боловч хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч нар түүнийг нь шүүмжилсэн байна. Ерөнхийлөгч Ши Зиньпиний дэмжлэгтэйгээр энэ 3-р сард байгуулагдах Үндэсний хяналтын хорооны хяналт шалгалт, хянан шийдвэрлэх ажиллагаанд Хятадын иргэд, шүүмжлэгч, хуульчид хүртэл хамрагдаж болзошгүй гэнэ. Энэхүү Үндэсний хяналтын хороо нь төрийн бүх албан хаагчид болон сургууль, эмнэлэг, их дээд сургууль, компанийн удирдах түвшний албан тушаалтнуудыг шалгах ажээ.

Эх сурвалж

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ  ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top