АНУ Паралимпийн дараа Солонгосын хойгт цэргийн сургуулилтаа сэргээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

  АНУ Солонгосын хойгт хийх цэргийн сургуулилтаа Паралимпийн дараа сэргээнэ гэжээ. “ВВС” агентлаг Америкийн өндөр албан тушаалын хүний ярианаас иш татан мэдээлэхдээ “АНУ Олимпийн дараа цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ, Өмнөд Солонгост хандан болзошгүй аюулаас сэргийлж, Солонгосын хойгт цэргийн бэлэн байдал хэрэгтэйг уриалсан” гэжээ.

Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосыг БНСУ-тай хэл амаа ололцож байгааг үнэлж буйгаа илэрхийлжээ. “Пхеньян эерэг үйлдэл хийж байна. Хоёр Солонгосын мэдэгдлүүд болон харилцаа нь маш таатай уур амьсгалтай болсон. Энэ нь дэлхий дахинд үнэхээр гайхалтай зүйл боллоо. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нарыг хэрхэн хөдлөхийг дэлхий нийт харж байна” гэж Трамп ярьсан байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ану(202.9.40.5) 2018 оны 03 сарын 07

Трамп дайныг л хүсэж байна.

0  |  0
зочин(66.181.177.47) 2018 оны 03 сарын 07

мэдрэл

0  |  0
Top