Японы Эдийн засгийн сайд албан тушаалаасаа огцорч магадгүй

2018 оны 03 сарын 07

Япон Улсын Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги сонгогчдод хүж тараасан хэмээн шүүмжлэгдэж, албан тушаалаасаа огцрох нөхцөл байдалд хүрээд байна. Ерөнхий сайд Шинзо Абе түүнийг өнгөрсөн сард “Транс-пасифик партнершип” худалдааны хэлэлцээрийг хариуцуулахаар томилсон юм.

Тошимицу Мотеги сэтгүүлчдэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ “Миний нарийн бичгийн ажилтан хүж тараасан. Гэвч хүж бол япончууд өдөр бүр нас барсан хүмүүсээ хүндэтгэж асаадаг энгийн зүйл. Иймд энэ нь хууль зөрчсөн зүйл биш” хэмээжээ.

Иймэрхүү бэлэгний асуудал нь ялихгүй зүйл мэт боловч 20 гаруй жилийн өмнө Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера иргэдэд хүж тараасан хэргээр албан тушаалаасаа огцорч байсан юм. Мөн 2014 онд Хууль зүйн сайд Мидори Мацушима иргэдэд цаасан дэвүүр тараасан хэргээр огцорч байжээ.

Японы Софиа Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Коичи Накано авлигын хэргүүдээс болж хуулийн ял шийтгэл “чангарсаар” ирсэн тул Мотеги дээрх үйлдлээсээ болж албан тушаалаасаа огцрох нь ойлгомжтой хэмээн хэлжээ. Энэ хэрэг сөрөг хүчин болон иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Эх сурвалж

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top