Трампын зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнер Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзахаар Мехико хотыг зорьжээ. Тэдний уулзалтын талаар Мексикийн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Трампын илгээсэн төлөөлөгч Кушнер Мексикийн Гадаад хэргийн сайдтай мөн уулзах гэнэ. Тэд хоёр улсын хооронд тулгамдаад байгаа бүхий л асуудлаар хэлэлцэх аж.
Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето АНУ-д айлчлах байсан ч Трамптай утсаар ярьсныхаа дараа төлөвлөгөөгөө цуцалжээ. Харин Трамп үүний хариуд хүргэнээ илгээсэн бололтой. АНУ Мексиктэй хиллэх хил дээрээ хана барих ажлаа эхлүүлнэ гэсэн юм. Энэхүү хананаас болж хоёр улс маргаантай байгаа билээ. Трамп ханын зардлыг Мексикийн талаас гаргуулахыг хүсч байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето ханын зардлыг гаргахгүй гэдгээ хатуу илэрхийлсэн юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )