Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам руу нэгэн эрэгтэй нэвтрэхийг завдсан хэргийг АНУ нуун дарагдуулж байсныг олж мэджээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр Оросын Элчин сайдын яам руу нэвтрэхийг завдсан эрэгтэйг баривчилсан байна. Александр Кэйт Адамс гэх 29 настай залууг дипломат албаны нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэхийг завдсан гэж буруутгаж байгаа аж.
Харин АНУ-ын талаас энэ явдал өнгөрсөн шөнө болсон гэж мэдээлж байгаа гэнэ. Мөн хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нууцалсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )