Америкийн сенаторыг хамт ажиллагсдаа тэврэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

АНУ-ын Засаг захиргааны асуудал болон зохицуулалтын хорооны гишүүд Калифорниа мужаас сонгогдсон сенатор Боб Херцбергийг хамт ажиллагсдаа хүсээгүй байхад нь тэврэхийг хориглохыг хүсч, гомдол гаргажээ. “Los Angeles Times”-д мэдээлснээр түүний тэврэлт нь бэлгийн ямар нэгэн дарамт биш ч гэсэн бусдыг хүсээгүй байхад нь тэвэрч, тухгүй байдалд оруулдаг аж. Сенатор уг үйлдлээсээ болж баавгайн бамбарууш гэгдэх болсон байна. Боб Херцберг хорооныхны хүсэлтийг хүлээж авахгүй бол түүнд илүү хатуу арга хэмжээ авах аж.

Тэгвэл өмнө нь Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл сайд нарыгаа биеэ зөв авч явахыг уриалж, хамт ажиллагсдадаа бэлгийн дарамт үзүүлэхгүй ч гэсэн хүсээгүй байхад нь бие биенийхээ биед хүрэхийг хориглож байсан билээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top