Эх орны дайны үед Монгол Улс ЗСБНХУ-д ямар их тус хүргэсэн талаар “Yandex.ru” сайтын “Ийм нэгэн түүх” буланд өгүүлжээ. Дайны үед үзүүлсэн Монголын ард түмний тусыг одоо бид мартжээ...хэмээн эхэлсэн уг нийтлэлээрээ тус сайт Монгол, Орос хоёр ахан дүүс шиг байж, дайны хүнд жилүүдийг хамтдаа туулсанд үүрд талархаж явах ёстойг оросуудад ойлгуулахыг зорьжээ.
“...Дайн эхлэхэд ЗХУ-д тусалсан анхны орон бол Монгол гэдгийг мэдэх хүн ховор байгаа нь харамсалтай. Дайны эхний өдөр, 1941 оны зургадугаар сарын 22-нд Монгол Улс Зөвлөлтийн ард түмэнд фашизмтай тэмцэхэд туслахаа мэдэгдсэн юм. Монгол Улс эхний ээлжинд бараа нийлүүлж тусалсан. Хамгийн чухал тусламж нь ЗСБНХУ-д 500 мянган хүчтэй, гайхамшигтай монгол морь бэлэглэсэн. Монгол морьд орос танктай хамт Берлин орсон юм. Баярлалаа, монгол ахан дүүс ээ!
Монгол Улс дараа нь мөнгөн тусламж болон алт илгээсэн. "БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Чойбалсанд. Зөвлөлт засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин зүрхний талархал илэрхийлж байна. Танд болон танай Засгийн газарт, БНМАУ-ын ард түмэнд талархлаа...-Иосиф Сталин, 1943 оны наймдугаар сарын 18, гэсэн цахилгаан мэдээ бий” гэжээ.
Эх орны дайны үеийн талаар өгүүлсэн Ю.Кручкиний “Монголия была первой...” түүхэн баримтат ном, кино, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” баримт, гэрэл зургийн цомог зэргийг бид сайн мэднэ.
Фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр БНМАУ Зөвлөлтийн холбоотон гэдгээ албан ёсоор зарласан. Монголчууд дайн эхэлсэн өдрөөс дуусах өдөр хүртэл дөрвөн жил гаруй ЗХУ-д тусалж, найдвартай ар тал нь болж байсан билээ.
Монгол нэхий дээлтэй Зөвлөлтийн танкчид.
“Yandex.ru” сайт “Ийм нэгэн түүх” буландаа “Монголчууд өдөрт амралтгүй 12 цаг ажиллаж байлаа. Бидний ялалт бол тэдний гавьяа, тэдний ялалт. Монголчууд бидэнд хагас сая тонн мах, хагас сая морь, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэж байлаа. Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулсан” гэжээ.
“Ийнхүү дайны хүнд жилүүдэд Зөвлөлтөд Монгол Улс АНУ-аас илүү тус хүргэснийг хүн бүр санаж, талархаж явах учиртай” хэмээн нийтлэлээ төгсгөсөн байлаа.
О.Саша
Сэтгэгдэл ( 32 )
500000 морьны ачаар 100000 орос цэрэг гэртээ амьд харьсан шүү
Мөн нарийн тоог гаргаагүй боловч ойролцоогоор 500 орчим хүн фронтод сайн дураар байлдаж байсан. морин цэрэгт. сапёрт, ихэнх нь сайн анчин учир мэргэн буудагч байсан гэж байна лээ. Хэд нь эх орондоо эргэж ирсэнийг мэдэхгүй.
Нийтлэлийг эхээр нь уншсан. АНУ гийн тусламжтай харьцуулсан байна лээ. Тоогоор бараг ойролцоо. АНУ консеров 650 мян тонн, Монгол мах 500 мян тонн. ноос 500 мян тонн, Монгол ноос 640 мян тонн нэхий дээл, хантааз, дулаан хувцас, Морьд ачаа уналганд үнэлж баршгүй тусэлсан гэж бичсэн байна лээ. Бидэнд ч мөн их тусалсан. 1942 онд дайны хүнд жилд МУИС ыг барьж орос мэргэжилтүүд бүр шилдэггүүд нь шүү ажиллаж байсан.
Orciin aldart janjin Alekcandr nevckii Mongoliin Bat haanii orgomol huu baican gej tuuh gerchildeg um Oroc ulciig dundad zuunii ued Tevtonii retsaruudaac Mongoliin tomor morin tsereg naidvartai hamgaalj ircen baidag medeej anh Chinges haan buharii camarkandiin haant ulcuudiig ezleed daraa Orociig dailaar mordcon baidag ch daraa ueiin haaduud Oroc ulciig huchirheg bolohod ih noloo uzuulcen jishee Orciin fter haan ni Mongol altan urgiin hatan Orciin deed zindaaniihantai urag torol baih jisheetei
Ter ued Mongoliin hun am 1200000 baican boluu gej bodoj bn tegehdee neg chuhal barimt er durdagdahgui um Gremanii barc tankiin huygiig Mongolooc olborlocon bolifrom gedeg bodicoor tsom tsohih tanknii cumiig hiij baican gej baidag um bilee oor olon nuuts chuhal barimtuud zondoo baidag um bilee neg mor bugdiig ni il bolgobol taarna tuunee c gadn Orciin ulaan armid buriad tataar halimag ykut tuba geed Mongol ugcaanii toolj barshgui olon tsereguud manlailan baildaj baican tuuh bii ter buu hel buriad tseregiig uhehgui
shine tsagiin orsuud uuniig zaawal medej baih yostoi daini ud orosiin holbooton mngol bsn tuuh gerchilne tsashid holbooton baih blno mongol bolon als dornodiig hyatadiin zoolon bodlogiin ayulaas sergiilj zewsegt huchniig behjuulehn chuhal shuu
ter uyed mongoliin hun am hed baisan bol.
бол доо одоо тусламж авах гээд бгаа юм уу бид өөрийсдөө бүгдийг хийх хэрэгтэй улс болгоноос тусламж авах гээд тэнэг зантай.
BODLOGO BOLOVSRUULAH MERGEJLIIN ZASGIIN GAZRIIN GOL HIIH UURAG TARHI
Оросууд ард тvмэндээ мэдэгдэхийг хvсээгvй. Тэр жижигхэн, ядуу, оросын тусламжаар амьдардаг улс ийм тусламж vзvvлсэн гэдэгт ихэнх нь итгэдэггvй, мэддэггvй байсан даа
Тусламжиин ниит дүнг мөнгөн утгаар илэрхиилсэн тоо байдаг болов уу, бас лэнд лиизиинх?
neg udaa neg sitad bichisnees surguulid ni zaadag tuuhiin nomond ni oruulj uguh heregtei shu de,orsuud bidnii uvug deedsiin hucheer negdmel uls bolsniig, bur ter ued baruunaas yaj hamgaalj baisniig zaluu ue ni medehguigees bidniig darlaj baisan gesen oilgolttoi yavdag ni ilerhii shu de ingej bj bid huuchin sots-m ueiin tuuhiin aldaag zasna ard tumnuud ulam oir bolno
энэ маш зөв бичсэн байна ..үүнийг дахин дахин бичиж байх хэрэгтэй шүү ...
eronhiilogchiin zasag fashizmiig uusgene
Америкчуудын тусламжийн дэргэд биднийх үнэндээ бага гэхдээ тэр олон хүнтэй хүчирхэг эдийн засагтай харьцуулахад үнэндээ чамлалтгүй. Түүнээс Америкийн лэнд лизийн тусламж бол манай сайхан сэтгэлийн өглөгөөс үнэлгээний хувьд хэдэн мянга дахин өртөгтэй л дө
Америкчуудын тусламжийн дэргэд биднийх үнэндээ бага гэхдээ тэр олон хүнтэй хүчирхэг эдийн засагтай харьцуулахад үнэндээ чамлалтгүй. Түүнээс Америкийн лэнд лизийн тусламж бол манай сайхан сэтгэлийн өглөгөөс үнэлгээний хувьд хэдэн мянга дахин өртөгтэй л дө
400 000.00 tsergee amerikchyyd aldsan shyy dee.
medej burna shyy. Jukov: Amerik bidend tsergees busdyg ugsun. Tednii tuslamj baigaagui bol bid yalahgui bsan. Haramsaltai avchihaad avaagui gej olon jil shaasan daa
Mongol ulsiin baatar Choibalsan taniar unuugiin eh oron chine uneheer dutaj bn shuu.tiim hund hetsuu tsagt mash emh tsegtstei zohion baiguulj chadsan l bgaamda hun ardaa ch zutraahgui avaad garsan l bgaa mda hariu ni 1990 oniig hurtel tomoor irsende tuunees hoish huvaaj zuslah gj l 25jil bolj bnda
Гайхалтай. Монгол морьд хамгийн сайн нь байсан гэдэг. Бахархмаар.
Бодвол бодхоор
Энэ одоо ямар хэрэгтэй юм.Дайн болоод дууссан.Хэдэн морь жаахан ноос тэр үед өгсөн.Оросууд хамаг морийг маань лаазалсан мах болгоод идээ биз.Бид тусгаар улс болсон.Сталин өрөө төлсөн.
Эх орны Дайны үед Монголчууд Дайны эхний өдрөөс эхлэж ЗХУ-ын жинхэнэ Ар тал нь болж бүхий л зүйлээрээ тусалж байсан гэдэг дээ, Малчид гэхэд Агт морьдынхоо хамаг сайны нь Сорчилж Фронтод явуулж байсан шүү дээ, Дайны үеэр Монголын Ард түмэн ёстой л Хариу нэхээгүй тус гэдгийг жинхэнэ утгаараа үзүүлж байсан дөө
Mongol morid tuuraigaaraa delhiig tamgalsan shuu. Samsaa sharhirch baina.