Халуун цэг: Японд галт уулын дэлбэрэлт болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

Японд галт уулын дэлбэрэлт болж байгаа талаар эх сурвалжууд  мэдээллээд байна. Тодруулбал, тус улсын Кюшю арал дээр орших Шинмоедаке галт уул идэвхжиж, үнс нурам, чулуу шидлэх шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Тиймээс тус газрын Онцгой байдлынхан галт уулын бүстэй ойрхон зорчихгүй байхыг анхааруулж, хөл хорио тогтоосон байна. Галт уулын идэвхжил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн боловч өчигдрөөс эхлэн хүчтэй дэлбэрэлтүүд болж эхэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар галт уулын идэвхжилт сар гаруйн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мн(202.21.117.34) 2018 оны 03 сарын 12

Өнөөдөр япон орон техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэх хөгжингүй орон ч гэлээ ард иргэд нь амьдрахын тулд ажлын мал мэт зүтгэх нь стресст автах нэгэн шалтгаан болдог байх. Гэхдээ энэ үндэстэнг хэтэрхий даврааж болохгүй, хүн төрөлхтөнг хөнөөх хорлонт зэвсэг хийх боломжийг олгох юм бол аймшигтай юм сэдэж чадах Хятад Солонгос хэд нугалах дотуур санаатайг мэдэх учир Америк энэ орныг нөлөөндөө байлгадаг байх

0  |  0
мн(202.21.117.34) 2018 оны 03 сарын 12

Галт уул, цунами, газар хөдлөлт, хар салхи гээд байгалийн гэсгээл байнга амсаж байдаг, үүндээ ч дасчихсан үйлийн үртэй ч улс орон юм даа. Дэлхийн дулаарал цааш үргэлжэх юм бол газар нутгийнх нь ихэнх хэсэг усанд автана гэж байгаа. Хубилай хааны усан флотыг хараалын ном сүм хийдүүддэ уншуулж сүйрүүлэхийг бодоход тэнгэр бурхан тэдний хүсэл зоригийг сонсдог ч юм шиг үгүй ч юм шиг. Дэлхийн 2-р дайны төгсгөлд америкчуудын атомын бөмбөгийн туршилтанд 2 ч хот нь өртсөнийг бодоход гэсгээгээд ч байгаа юм шиг. Энэ нь Квантуны 731-р ангид хүмүүсийг яргалж туршилтын бай болгож байсны хариу ч байж мэдэх.

0  |  0
Top