АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс гарна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

  Ирантай хийсэн цөмийн хэлэлцээрт мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй бол гэрээнээс гарахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. “Axios”-д мэдээлснээр Трампын ярианы талаар Израилийн нэрээ нууцалсан түшмэд ярьсан байна. Тэдний ярьснаар Трамп энэ сарын 5-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ. Тэрбээр уулзалтынхаа явцад “Их Британи, Франц, Герман улс хий хоосон өөрчлөлт л санал болгож ирсэн. Хангалттай үр дүн харахгүй байна” гэсэн байна.

Трамп дээрх хэлэлцээрт өөрчлөлт гаргахыг шаардаж байгаа аж. Түүнээс биш АНУ болон Европын орнуудын хооронд нэмэлт тохиролцоо шаардлагагүй гэжээ. Тэрбээр Франц, Герман, Их Британид цөмийн хэлэлцээрийг засахад шаардлагатай хугацаа өгсөн байна. Уг хугацаа энэ сарын 12 буюу өнөөдөр дуусч байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс “Ираны цөмийн гэрээг ойрын хугацаанд эргэн хэлэлцэхгүй бол бид үүнээс гарах болно” гэсэн байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top